Ертөнц сургууль нь 2001 онд үүсэн байгуулагдсан ба ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг хятад, англи хэлний олон улсын хөтөлбөр, хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт, хөгжүүлэх сургалтаар өргөтгөн, өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардагдаж буй хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварыг нь хөгжүүлэн дэмжиж сэтгэл зүйн боловсрол олгох дотоод хөтөлбөртэйгөө хослуулан “ бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хэрэгжүүлж буй хувийн сургууль юм.
Мэргэжлийн удирдлага, туршлагатай менежментийн баг
Монгол, гадаад 20 гаруй үндсэн багш ажилчид
Байгууллагын соёл, тогтвортой хүний нөөц
Эрхэм зорилго: Сурагчдыг бие даан бүтээлчээр сурах, хөгжих, хүмүүжих сургалтын таатай орчинг бүрдүүлэн тэднийг хос хэлний мэдлэгтэй, ёс суртахууны боловсролд суурилсан харилцааны соёлтой, хариуцлагатай, мэргэжлийн чиг баримжаатай, “ЗӨВ ХҮН” болгон төлөвшүүлэхэд оршино.
Алсын хараа: Ертөнц сургууль нь цаашид өсөн нэмэгдэж буй боловсролын үйлчилгээний хэрэгцээ, түүнийг дагасан хэрэглэгчдийн бодит хүсэл сонирхолд нийцсэн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, олон төрлийн сургалтын арга барил, хэв шинжийг хослуулсан, олон улсын стандартад нийцсэн дотоод сургалтын хөтөлбөр бүхий боловсрол сургалтын томоохон бааз болохыг зорин ажиллаж байна
Ертөнц сургууль нь 2001 онд Сүхбаатар дүүрэгт 60 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 454 сурагч, 25 багш ажилчидтайгаар бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох чиглэлээр боловсролын цөм хөтөлбөрийг хятад, англи хэлний олон улсын хөтөлбөрүүд, олон төрлийн хөгжүүлэх дугуйлан секц болон оюун ухаан, ёс суртахууны хөгжилд суурилсан сэтгэлийн боловсрол олгох өөрийн дотоод хетелбертэйгөө хослуулан, өргөтгөсөн хэлбэрээр хэрэгжүүлдэг