Мэргэжлийн удирдлага, туршлагатай менежментийн баг
Монгол, гадаад 20 гаруй үндсэн багш ажилчид
Байгууллагын соёл, тогтвортой хүний нөөц
Монгол улсын боловсролын тухай хууль, бага дунд боловсролын тухай хуульд заасны дагуу сургалтын цөм хөтөлбөрийг өөрийн сургалтын онцлогт нийцүүлэн, ерөнхий эрдмийн хичээлийг бүрэн эзэмшүүлдэг ба стандарт сургалтын агуулгыг баяжуулан хятад хэл, англи хэлний олон улсын хөтөлбөрүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг онцлогтой. Ямар ч тохиолдолд цахим зайн сургалтыг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагын Google Education G-Suite эрх бүхий хаяг нээж онлайн хичээлүүд менежмент төлөвлөлтийн дор сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Ec суртахууны төлөвшил “НЭГТ” зарчимд тулгуурлан суралцагчдыг нийгмийн олон талт үйл ажиллагаанд хамруулан, зөв тэгш хүмүүжлийн үндэс суурийг багаас нь төлөвшүүлэх ажлыг Сургалтынхаа хөтөлбөрт шигтгэн, мэргэжлийн сэтгэл зүйн албанаас зүрх сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд өглөө 08:00 цагаас эхлэн Үндсэн + Хөгжүүлэх + Нэмэлт гэсэн 3 төрлийн сургалтыг 14:00 цаг хүртэл явуулдаг. Хүүхэд ерөнхий эрдмийн хичээлдээ суухаас гадна насны ангиллаас хамааран бүжиг,STEM, хөгжилтэй мэдээлэл зүй, кодчилол, мэтгэлцээн, англи, хятад хэлний ярианы клубууд зэрэг олон төрлийн хөгжүүлэх дугуйлан, секцүүдэд хамрагддаг. Нэмэлт сургалтаар багшийн удирдлага дор гэрийн Даалгавар хийх, давтлага авах, үзсэн хичээлээ бататгах, гүнзгийрүүлэн судлах боломжуудыг олгодог.